Асуулт ба хариулт
-
Бусад сургалтаас юугаар онцлог вэ?
Бусад кодчиллын сургалтаас онцлог тал нь компьютерын ухааны суурь мэдлэгт суурилсан тул график, дизайнтай ажиллахгүй зөвхөн код бичих чадварыг эзэмшүүлж, англи хэлний суурь мэдлэгийг цээжлүүлэх бус ойлгуулна. Ерөнхий агуулгын хувьд хүндээс эхэлж байгаа ч сургахдаа хөнгөнөөс хүндрэх зарчмыг баримтална. Онолын мэдлэгээ бататгаж дасгал ажиллаж, хяналтын ажил хийхийн зэрэгцээ сурагч бүр бичил төсөл гүйцэтгэх болно.
-
Суралцагч хувийн компьютертой ирэх шаардлагатай юу?
Сургалт зориулалтын компьютерын танхимд явагдах тул хувийн компьютертой ирэх шаардлагагүй.
-
Онлайнаар сургалтад хамрагдаж болох уу?
Одоогоор боломжгүй.
-
Хэрхэн бүртгүүлэх вэ?
https://code.bichig.dev/elselt хаягаар бүртгүүлэхдээ ангиа сонгон, 1 сарын төлбөрийг төлж суудлаа баталгаажуулна.
-
Хичээлд туршин сууж болох уу?
Болно. Ингэхийн тулд бүртгүүлэхдээ 1 өдрийн төлбөрийг төлнө. Тодруулбал, 7 хоногт 1 өдөр хичээллэдэг ангийн хувьд 4 цагийн төлбөр, харин 2 өдөр хичээллэдэг ангийн хувьд 2 цагийн төлбөр төлнө.
-
Ямар сурах бичиг үзэх вэ?
Бид өөрсдийн боловсруулсан компьютер болон англи хэлний сурах бичгээр заана.
-
Зарим шатыг алгасаж сурч болох уу?
1-р шатаас бусад шат бүр шалгууртай байх бөгөөд шалгуурын 100 онооноос ядаж 70 оноо авч чадсан тохиолдолд дараагийн шатад суралцах боломж нээгдэнэ. Тиймээс тухайлсан шатны шалгуурыг давсан нөхцөлд бусад шатыг алгасаж суралцах боломжтой. Хэрэв тухайн шатны нэгдсэн шалгалтыг давж чадаагүй тохиолдолд нийт 2 удаа үнэгүй давтан суух эрхтэй. Өөрөөр хэлбэл, компьютер болон англи хэлний сургалтад зэрэг сурч байгаа сурагчийн хувьд нийт 5 шатны хувьд нийт 2 удаа үнэгүй давтан суух эрхтэй.
4-р шатны нэгдсэн шалгалтаа 95-аас дээш дүнтэй өгсөн, кодчилол болон англи хэлний сургалтад зэрэг хамрагдаж байгаа суралцагч 5-р шатандаа 40 хувийн хөнгөлөлттэй суралцана.
-
1 ангид хэдэн суралцагч хамрагдах боломжтой вэ?
Анги дүүргэлт 5–15 суралцагч байна.
-
Англи хэлийг гадаад багш заах уу?
Үгүй. Манай англи хэлний сургалт нь монгол хүүхдүүдэд англи хэлний суурь мэдлэг олгоход чиглэсэн тул унших бичих чадварт төвлөрч, англи хэлний дүрмийг, логик зүй тогтлыг нь тайлбарлан ойлгуулах зарчмаар заах болно. Нэгэнт унших бичих чадвартай болсон тохиолдолд яриа, сонсголын дадал чадварыг богино хугацаанд эзэмших боломжтой.
-
Компьютер, англи хэлний сургалтад хамтад нь биш зөвхөн нэгд нь сууж болох уу?
Болно. Сургалтын төлбөрийг 40% хасаж тооцно.
-
Сургалтад оюутан хамрагдаж болох уу?
Болно. Хэрэв программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа оюутан алгоритм болон программчлалын хэлний мэдлэгээ богино хугацаанд сайжруулах шаардлагатай гэж үзвэл төвшнөө тогтоолгож, зохих шатны сургалтад хамрагдаж болно.
-
Суралцах насны хязгаар байгаа юу?
Насны доод хязгаар нь 12. Сургалтын бүх төвшинд хамрагдвал 21 сар болох хэдий ч бодит хугацаа нь 3 жил юм. Ахлах ангийн 8-р ангийн сурагч манай сургалтад хамрагдаж, дунд сургуулиа төгсөхдөө манай сургалтын бүх шатад хамрагдаж төгсвөл, их сургуульд программ хангамжийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцахад төвөг учрахгүй төдийгүй, улмаар төгсөөд гадаад улсад мэргэжлээрээ сурч ажиллахад хялбар байх болно.
-
Насанд хүрэгчид хамрагдаж болох уу?
Болно. Офисын ажилд компьютер болон англи хэлний мэдлэгтэй байхыг шаардах болсон билээ. Компьютер болон англи хэлний мэдлэггүй насанд хүрэгчид манай сургалтын 1-р шатад хамрагдсанаар офисын хэрэглээний программууд болох Word, Excel, PowerPoint дээр ажиллаж сурч, компьютерын үндсийг ойлгон, арван хуруугаар англи болон монголоор түргэн бичиж сурна.
-
Хиймэл оюуны хөгжүүлэгч болохын тулд юу сурсан байх шаардлагатай вэ?
- Программчлалын хэл: Python, (Java, C++, R хэлнүүдийг мэддэг бол давуу тал болно)
- Алгоритм, Өгөгдлийн бүтэц
- Математик: Магадлал Статистик, Шугаман алгебр, Дискрет математик, Дифференциал тоолол
- Машин сургалтын онол
- Машин сургалт болон өгөгдөл боловсруулах хэрэгсэл: Tensorflow, PyTorch, Keras, Scikit-learn, Pandas, NumPy
- NLP
- Англи хэл
-
Бакенд хөгжүүлэгч болохын тулд юу сурсан байх шаардлагатай вэ?
- Алгоритм
- Өгөгдлийн бүтэц
- Систем дизайн
- Программчлалын ядаж 1 хэл: Python, Java, Node.js, Go, Rust
- Өгөгдлийн сан: SQL (MariaDB, PostgreSQL), NoSQL (MongoDB, Redis, Cassandra)
- API хөгжүүлэлт: REST API, GraphQL
- Framework: Python (FastAPI, Flask), Java (Spring/Spring Boot), Node.js (Express.js), Go (Fiber, Gin), Rust (Actix Web, Axum)
- Linux command line
- Сервер архитектур: Docker, Microservices
- Version control system: Git
- Testing: Unit Test, TDD
- Англи хэл
-
240 минут буюу 4 цагаар хэрхэн хичээллэх вэ?
№ Хичээл хугацаа 1 Тест 35 минут 2 Завсарлага 10 минут 3 Кодчилол 40 минут 4 Түргэн бичих дасгал 15 минут 5 Кодчилол 40 минут 6 Завсарлага 10 минут 7 Англи хэл 40 минут 8 Завсарлага 10 минут 9 Англи хэл 40 минут -
120 минут буюу 2 цагаар хэрхэн хичээллэх вэ?
№ Хичээл хугацаа 1 Тест 15 минут 2 Завсарлага 10 минут 3 Кодчилол 40 минут 4 Түргэн бичих дасгал 15 минут 5 Англи хэл 40 минут