Асуулт ба хариулт
-
Бусад сургалтаас юугаар онцлог вэ?
Бусад кодчиллын сургалтаас онцлог тал нь компьютерын ухааны суурь мэдлэгт суурилсан тул график, дизайнтай ажиллахгүй зөвхөн код бичих суурь чадварыг эзэмшүүлнэ. Ерөнхий агуулгын хувьд хүндээс эхэлж байгаа ч сургахдаа хөнгөнөөс хүндрэх зарчмыг баримтална. Онолын мэдлэгээ бататгаж дасгал ажиллаж, хяналтын ажил хийхийн зэрэгцээ сурагч бүр бичил төсөл гүйцэтгэх болно.
-
Суралцагч хувийн компьютертой ирэх шаардлагатай юу?
Сургалт зориулалтын компьютерын танхимд явагдах тул хувийн компьютертой ирэх шаардлагагүй.
-
Онлайнаар сургалтад хамрагдаж болох уу?
Боломжгүй.
-
Хэрхэн бүртгүүлэх вэ?
https://code.bichig.dev/elselt хаягаар бүртгүүлнэ.
-
Ямар сурах бичиг үзэх вэ?
Бид өөрсдийн боловсруулсан сурах бичгээр заана.
-
Зарим шатыг алгасаж сурч болох уу?
Шат бүр шалгууртай бөгөөд шалгалтын онооноос 70 хувийг авч чадсан тохиолдолд дараагийн шатад суралцах эрх нээгдэнэ. Хэрэв тухайн шатны нэгдсэн шалгалтыг давж чадаагүй тохиолдолд нийт 2 удаа үнэгүй давтан суух эрхтэй.
-
1 ангид хэдэн суралцагч хамрагдах боломжтой вэ?
Анги дүүргэлт 7–15 суралцагч байна.
-
Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалт эхлэхийн өмнө тухайн шатны төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
-
Сургалтад оюутан хамрагдаж болох уу?
Болно. Хэрэв программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа оюутан алгоритм болон программчлалын хэлний мэдлэгээ богино хугацаанд сайжруулах шаардлагатай гэж үзвэл төвшнөө тогтоолгож, зохих шатны сургалтад хамрагдаж болно.
-
Суралцах насны хязгаар байгаа юу?
Насны доод хязгаар нь 12. Сургалтын бүх төвшинд хамрагдвал 21 сар болох хэдий ч бодит хугацаа нь 3 жил юм. Ахлах ангийн 8-р ангийн сурагч манай сургалтад хамрагдаж, дунд сургуулиа төгсөхдөө манай сургалтын бүх шатад хамрагдаж төгсвөл, их сургуульд программ хангамжийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцахад төвөг учрахгүй төдийгүй, улмаар төгсөөд гадаад улсад мэргэжлээрээ сурч ажиллахад хялбар байх болно.
-
Насанд хүрэгчид хамрагдаж болох уу?
Болно. Офисын ажилд компьютерын мэдлэгтэй байхыг шаардах болсон билээ. Насанд хүрэгчид манай сургалтын 1-р шатад хамрагдсанаар офисын хэрэглээний программууд болох Word, Excel, PowerPoint дээр ажиллаж сурч, компьютерын үндсийг ойлгон, арван хуруугаар англи болон монголоор түргэн бичиж сурна.
-
Хиймэл оюуны хөгжүүлэгч болохын тулд юу сурсан байх шаардлагатай вэ?
- Программчлалын хэл: Python, (Java, C++, R хэлнүүдийг мэддэг бол давуу тал болно)
- Алгоритм, Өгөгдлийн бүтэц
- Математик: Магадлал Статистик, Шугаман алгебр, Дискрет математик, Дифференциал тоолол
- Машин сургалтын онол
- Машин сургалт болон өгөгдөл боловсруулах хэрэгсэл: Tensorflow, PyTorch, Keras, Scikit-learn, Pandas, NumPy
- NLP
- Англи хэл
-
Бакенд хөгжүүлэгч болохын тулд юу сурсан байх шаардлагатай вэ?
- Алгоритм
- Өгөгдлийн бүтэц
- Систем дизайн
- Программчлалын ядаж 1 хэл: Python, Java, Node.js, Go, Rust
- Өгөгдлийн сан: SQL (MariaDB, PostgreSQL), NoSQL (MongoDB, Redis, Cassandra)
- API хөгжүүлэлт: REST API, GraphQL
- Framework: Python (FastAPI, Flask), Java (Spring/Spring Boot), Node.js (Express.js), Go (Fiber, Gin), Rust (Actix Web, Axum)
- Linux command line
- Сервер архитектур: Docker, Microservices
- Version control system: Git
- Testing: Unit Test, TDD
- Англи хэл
-
120 минут буюу 2 цагаар хэрхэн хичээллэх вэ?
№ Хичээл хугацаа 1 Тест 15 минут 2 Завсарлага 10 минут 3 Кодчилол 40 минут 4 Түргэн бичих дасгал 15 минут 5 Кодчилол 40 минут