Core Code

Кодчиллын сургалт

Багш нар Асуулт Холбогдох Бүртгүүлэх Facebook

Бакенд хөгжүүлэгч (backend developer) гэж хэн бэ?

Программын ажиллагааны, нүдэнд үл үзэгдэх үндсэн логик хэсгийг бүтээх бөгөөд хэрэв программ нь олон төрлийн сервер дамнан ажиллах нүсэр бүтэцтэй бол тэдгээр бүтцэд зориулж программ бичнэ.

Программын ажиллагаа нь хурдан, санах ой бага зарцуулдаг, 1 секундэд нэгэн зэрэг олон хүсэлтэд түүртэхгүй хариулдаг ачаалал даах чадвартай байх нь чухал юм. Энэ төвшний программ бичихийн тулд программ хангамжийн инженер нь алгоритмын суурь ойлголт сайтай байх хэрэгтэй болдог.

Бакенд хөгжүүлэгчийн үндсэн үүргийг дурдвал:

  1. Server-Side Development: хэрэглэгчээс ирсэн хүсэлтийг сервер дээр боловсруулах зориулалттай программ бичнэ.

  2. Database Management: SQL, NoSQL өгөгдлийн санд хэрэглэгчийн өгөгдлийг хадгална.

  3. API Development and Integration: backend талаас frontend талд зориулж гаргасан сувгийг бүтээх.

  4. System Design and Architecture: олон төрлийн зориулалттай программыг системийн төвшинд нэгтгэн зохион байгуулах.

  5. Security: Системийн аюулгүй ажиллагааг хангах

  6. Performance Optimization: серверт ачаалал бага учруулж, хурдан шуурхай, хөнгөн ажиллах программ бүтээх.

  7. DevOps Collaboration: DevOps инженерүүдтэй хамтран ажиллаж, CI/CD ажиллагааг хангах.

Бакенд хөгжүүлэгч болохын тулд ямар мэдлэг ур чадварыг эзэмшсэн байвал зохихыг дараах хаягаар хандан сонирхоно уу.

буцах